Багануур дүүргийн прокурорын газраас харьяа Цагдаагийн хэлтэстэй хамтран “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Улсын Ерөнхий прокурорын тушаалаар “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар” шинэчлэн батлагдсантай холбоотойгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд цаашид авах арга хэмжээ, хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарах асуудлын талаар хэлэлцсэн байна.
Тус дүүргийн хэмжээнд зөрчлийн хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувиар буурсан бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийн 8.7 хувийг эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж, 84.1 хувийг шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж, 1 хувийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ажээ. Хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэрэг энэ онд 92.8 хувиар буурсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба