ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

A- A A+
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 29 төрийн байгууллагын албан хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 18-наас 23-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулжээ.

“Авлига, түүний хор хөнөөл”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг болон зөрчил”, “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж оролцох тухай ойлголт”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төр, нийтийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдлыг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвүүдээр явуулсан энэхүү сургалтад 200 гаруй төрийн албан хаагч оролцсон байна.