АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн прокурорын газраас санаачлан говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн прокурорын газруудтай хамтран 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ажил хэргийн цахим уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 Хэлэлцүүлгийг ажлын сайн туршлага харилцан нэвтрүүлэх зорилгоор хийсэн бөгөөд Прокурорын байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилтын дагуу авч хэрэгжүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээнийхээ талаар прокурорын газар тус бүр мэдээлэл хийж, санал солилцсон байна. Мөн Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирч буй хүндрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцжээ.

Цаашид энэхүү хэлэлцүүлгийг хагас жил тутамд тодорхой сэдвийн хүрээнд тогтмол зохион байгуулахаар болсон байна.