Иргэд бидний санаатай болон санамсаргүй хийсэн үйлдлээс Туул гол өдрөөс өдөрт бохирдон хордож, загас жараахай үй олноор устан, байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдаж байна. Та агаар салхинд гарч, амралт зугаалгаар явах үедээ:
❌Усны сан бүхий газарт машин техникээ угааж, гол мөрний урсцыг бохирдуулах
❌Гол мөрний ай сав газарт хог хаягдлаа ил хаях
❌Хортой хог хаягдлыг усны сан бүхий газрын хөрсөнд хаях
❌Мөн усны нөөцийн бохирдлоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн болон Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээхийг анхаарна уу!!!
Хан-Уул дүүргийн прокурорын газар, Хан-Уул дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба