АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчит байгууллагуудад “Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр цахим сургалт зохион байгуулжээ.

Сургалтад нийт 13 байгууллагын 900 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэрэг хууль, баримт бичгүүдийн талаар мэдээлэл авсан байна.