НАЛАЙХ ДҮҮРГИЙН “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВЬЖЭЭ

A- A A+
НАЛАЙХ ДҮҮРГИЙН “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВЬЖЭЭ

Хүүхдийн хөгжлийг дэмжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хамгаалах чиглэлээр төрөөс баримтлах бодлого шийдвэр, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй байгуулагдсан Налайх дүүргийн   Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн бүх гишүүдийн хурал 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагджээ.

Тус зөвлөгөөнд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Л.Анар-Эрдэнэ “Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилсан сэргийлэх арга зам“ сэдвээр илтгэл тавьж, гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон, хүүхдийн эрх зөрчигдсөн эрүүгийн хэрэг, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна.

Налайх дүүргийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлөөс хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, салбар дундын уялдаа холбоог хангах, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.