ПРОКУРОР ШҮҮХ ХУРАЛДААНД ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ОРОЛЦОХ АЖЛЫН ТООН МЭДЭЭ

A- A A+
ПРОКУРОР ШҮҮХ ХУРАЛДААНД ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ОРОЛЦОХ АЖЛЫН ТООН МЭДЭЭ

Прокурорын байгууллагын 2021 оны эхний хагас жилийн  шүүхэд төрийг төлөөлөх ажлыг 2020 оны мөн үетэй харьцуулсан дүн мэдээг хүргэе. 

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс буурсан байна.

Прокурор анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох 6187, эрүүгийн хариуцлага оногдуулах 5840, давж заалдах шатны 1111, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн хуралдаанаар 258, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар 2 хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож санал, дүгнэлт гаргажээ.

Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар, Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг 12.8 хувиар буурсан бол хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор 27.1 хувиар  буурсан.

Шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй, хуулийн шаардлага хангаагүй шийдвэрийг зөвтгүүлэхээр бичсэн прокурорын 455  эсэргүүцэл шүүхээр хэлэлцэгдсэнээс 324 эсэргүүцлийг шүүх хүлээн авчээ.

Прокурор зөрчил хянан шийдвэрлэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нийт 11148 удаа оролцсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар өсжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 366, өөрчлөлт оруулахаар 53, нийт 419  дүгнэлт бичиж шүүхээр хэлэлцүүлснээс 99.5 хувь нь биелсэн байна. 

  • Прокурор төр, нийтийн эрх ашгийг хамгаалж 338 иргэний шүүх хуралдаанд оролцон, 162.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ.

Прокурор цагаатгалын нөхөх олговор, түүнтэй холбоотой садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлтэй 282 иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцож, шүүх 10.6 тэрбум төгрөгийг, мөрдөн шалгах ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй 10 хэрэгт прокурор оролцож, шүүх 205.2 сая төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргуулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 31 хэрэгт 180.4 сая төгрөгийн, бусад төрлийн иргэний 295 хэрэгт 162.5 тэрбум төгрөгийг, нийт 597 хэрэгт прокурор оролцож, 162.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.