Прокурорын байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийт 501 мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 41 хувиар өссөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хүсэлтийг тухай бүр шийдвэрлэн, эх сурвалжтай холбон мэдээлэл өгч ажиллалаа. Прокурорын байгууллага, прокурор, ажилтантай холбоотой асуудлаар гарсан мэдээ, мэдээлэлтэй холбогдуулан тодруулга, мэдээ, мэдээлэл авах тухай 50 орчим сэтгүүлчийн хүсэлтийг тухай бүр шийдвэрлэсэн.
Өдөр тутмын сонин, сайтад 27 ярилцлага, байгууллагын цаг үеийн үйл явдал, үйл ажиллагааны талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлэг 6, “Про подкаст” 22, видео контент 40, зурган постэр 167-г тус тус хийж олон нийтэд хүргэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба