Өвөрхангай аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албатай хамтран харьяа 19 сумдын засаг дарга нар болон сум хөгжүүлэх сангийн мэргэжилтнүүдэд цахимаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж прокурор оролцох нь”, “Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэхээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргах нь” сэдвийн хүрээнд хийж, цаашид төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба