“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХ” СЭДЭВТ  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг Цогтцэций болон Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгч нарыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтаар Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын зорилго, агуулга, эрүү шүүлт гэж юуг ойлгох, хэлбэр, үндсэн шинж тэмдэг ямар байдаг талаар мэдээлэл өгсөн байна.