ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ӨМНӨХ САРААС 57 ХУВИАР БУУРСАН БАЙНА

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ӨМНӨХ САРААС 57 ХУВИАР БУУРСАН БАЙНА

2021 он гарсаар улсын хэмжээнд  973196 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 8 дугаар  сарын байдлаар 96458 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 7 дугаар сартай харьцуулахад 57 хувиар буурсан байна.

Зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр авч үзвэл Нийслэлд нийт зөрчлийн хэргийн 56471 буюу 58.5 хувь нь, орон нутагт 39987 буюу 41.5 хувь нь бүртгэгджээ.

Нийт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэргийн 98.8 хувийг Цагдаагийн байгууллага, 0.4 хувийг Мэргэжлийн хяналт, 0.03 хувийг Онцгой байдал, 0.68 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.

Улсын хэмжээнд өнгөрөгч 8 дугаар сард зөрчил үйлдсэн 70208 хүн, 285 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, шүүхээс зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 57 хувиар буурч, хуулийн этгээд 48 хувиар тус тус өсжээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 56827 буюу 80.9 хувь нь эрэгтэй, 13381 буюу 19.1 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 26-45 насныхан нийт зөрчилд холбогдсон хүмүүсийн 66.8 хувийг эзэлж байна.

Зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийг насны байдлаар авч үзвэл 18 хүртэлх насны 150, 18-25 хүртэлх насны 9388, 26-35 хүртэлх насны 27247, 36-45 насны 19654, 46-55 хүртэлх насны 9597, 56-дээш насны 3958 хүн байна.

Нийт зөрчлийн хэргийн 60009 буюу 62.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар, 8999 буюу 9.3 хувийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулж, 306 буюу 0.3 хувьд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар 1179 хүнд шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн хэргийн улмаас 403119000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь өмнөх сараас 78 хувиар өссөн бол хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлын 322639000 төгрөгийн буюу  80 хувь нь нөхөн төлөгджээ.

Өнгөрөгч 8 дугаар сарын байдлаар Танхайрах зөрчил 128 бүртгэгдэж өмнөх сараас 58 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 326 бүртгэгдэж өмнөх сараас 31 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 174 бүртгэгдэж өмнөх сараас 13 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 214 бүртгэгдэж өмнөх сараас 12 хувиар, Хулгайлах зөрчил 33 бүртгэгдэж өмнөх сараас 65 хувиар өссөн.

Харин Хүний биед халдах зөрчил 1262 бүртгэгдэж өмнөх сараас 4 хувиар, Нийтийн зориулалтын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил 304 буюу 37 хувиар, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 1 бүртгэгдэж 75 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 116 бүртгэгдэж 9 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 61741 бүртгэгдэж 58 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 127 бүртгэгдэж 4 хувиар, бусад төрлийн зөрчил 4363 бүртгэгдэж өмнөх сараас 43 хувиар тус тус буурсан байна.