ХҮҮХДИЙГ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ ҮЛ БИЕЛҮҮЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

A- A A+
ХҮҮХДИЙГ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ ҮЛ БИЕЛҮҮЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

Про подкаст №56

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэгтэй “Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр ярилцлаа.

✅ Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд төрснөөр, хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Мөн дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ.

✅ Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах; хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах; хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах зэрэг үүрэг хүлээнэ.

❌ Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх гэмт хэрэг гэж Хүүхдийн эрх, ашиг сонирхол, эрүүл мэндийн халдашгүй байдал, амьд явах эрхэд халдаж байгаа үйлдлүүдийг ойлгоно.