Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 9 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 158 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 339 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 11 мэдэгдэл хүргүүлжээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 1979 хэрэгт хяналт тавьж, 177 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба