ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас хүний эрх, эрх чөлөөг хангах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх талаарх олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжийг сурталчлах ажлууд хийжээ. Тухайлбал, “Хорих анги, цагдан хорих байр, баривчлах байранд хоригдсон этгээдээс гомдол, хүсэлт, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх журам”-ын талаар видео сургалтын материал бэлтгэж 435 дугаар хаалттай, 445 дугаар нээлттэй хорих ангиудад хүргүүлж,  сургалт зохион байгуулахаар болсон байна.  

Мөн эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудлаар гарын авлага бэлтгэн тус аймгийн зах, худалдааны төвийн гадна тарааж, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгчээ.