Сэлэнгэ аймгийн прокурорын газраас прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнуудын зөвлөгөөнийг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулжээ.
Зөвлөгөөнөөр шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, заавар журмуудын талаар болон зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулахад анхаарах асуудал, учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, санал солилцсон бөгөөд тус аймгийн прокурорын газраас хяналтын харьяа зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба