Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Замын-Үүд дэх Гаалийн газартай хамтран “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчил, авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахад анхаарах асуудал, шинэчлэн батлагдсан эрх зүйн хэлбэр” сэдэвт сургалтыг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар явуулсан бөгөөд Замын-Үүд дэх Гаалийн газрын албаны дарга, гаалийн улсын ахлах байцаагч зэрэг 90 орчим албан хаагчид хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба