МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙН ТАЛААР

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙН ТАЛААР

Про подкаст №58

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгтэй “Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих зөрчлийн талаар” сэдвээр ярилцлаа.

 

✅ Монгол Улсын хилийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна” гэж заасан.

✅ Монгол Улс БНХАУ-тай 1962 онд Хилийн гэрээг байгуулж өмнөд хилээ албан ёсоор баталгаажуулсан ба 1975 онд НҮБ-д бүртгүүлжээ. ОХУ-тай 1958 болон 1976 онд Хилийн гэрээг байгуулж хойд хилээ баталгаажуулсан байна.

✅ Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн дэглэмийг 2010 онд, Монгол Улс болон ОХУ-ын хилийн дэглэмийг 2006 онд соёрхон баталж мөрдөн ажиллаж байна.

✅ Улсын хилийн дэглэмийн зорилго нь хил залгаа улстай байгуулсан гэрээг үндэслэн улсын хийлийг тодорхой байлгах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагааг зохицуулахад оршино.

❌ Хилийн боомт бус газраар тээврийн хэрэгсэл, эд зүйлийг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг хилийн зөрчилд тооцдог бөгөөд уг заалтыг зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэнэ.