ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Хархорин сум дахь нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтан, шийдвэр гүйцэтгэгч нарыг оролцуулан “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр цахимаар зохион байгууллаа.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, техникийн болон биечлэн хяналт тавих ажиллагаа зэрэг уг ялын хэрэгжилтийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Мөн аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ч.Энхжаргал аймгийн хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга, уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонссон байна.