Про подкаст №59
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджавтай “Прокурорын хяналт ба хүний эрх” сэдвээр ярилцлаа.
✅ Хүний эрхийг жам ёсны, үндсэн хэмээн ангилна.
✅ Хүний амьд байх нөхцлийг хангах зорилготой эрхүүдийг хүний үндсэн эрх гэнэ.
✅ Хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өргөдөл гомдол гаргах, шийдвэрлүүлэх, өөрийгөө өмгөөлж, хамгаалах, бусдаас туслалцаа авах, халдашгүй дархан байх, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй.
✅ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид хуульд заасан тусгай эрхүүдийг эдэлдэг. Эдгээр эрх зөрчигдөх нөхцөл үүсэхээс сэргийлж прокурорын байгууллага хяналт тавьж ажилладаг.
✅ Прокурор зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангасан эсэх, ял эдлүүлэх, гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хүний эрх зөрчигдсөн эсэх, хүний эрхийг хөндсөн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.
✅ Иргэн та мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргах эрхтэй.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба