ГЭРЧ, ГЭРЧИЙН ЭРХ БА ҮҮРЭГ

A- A A+
ГЭРЧ, ГЭРЧИЙН ЭРХ БА ҮҮРЭГ

Про подкаст №60

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Насанжаргалтай “Гэрч, гэрчийн эрх ба үүрэг” сэдвээр ярилцлаа.

✅ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”.

✅ Гэрч нь шүүх, прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээдэг.

✅ Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

✅ Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.

✅ Гэрч мэдүүлэг өгөхөөр дуудагдан ирсэн зардлаа төлүүлэх, аюулгүй байдлаа хамгаалуулах эрхтэй.

✅ Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулна. Хэрэв түүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал дээрх хүмүүсийг оролцуулахгүйгээр өмгөөлөгчийг оролцуулна.

✅ Гэрч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй хэдий ч мэдүүлэг өгөхийг хүссэн тохиолдолд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээнэ.

❌ Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.