Энэ оны 3 дугаар улиралд прокурорын байгууллагаас хяналт тавьсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 50155 гэмт хэргийн улмаас 39275 хүн хохирсны 1475 буюу 3.7 хувь нь хүүхэд байна. Үүнээс 265 буюу 17.9 хувь нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх, 17 буюу 1.1 хувь нь хүн худалдаалах, 57 буюу 3.8 хувь нь Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг” гэмт хэрэг, 77.0 хувь нь бусад төрлийн гэмт хэргийн улмаас хохирчээ. Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өссөн байна.
Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 57 гэмт хэргийн 38.5 хувийг “Садар самууныг сурталчлах, уруу татах”, 28.0 хувийг “Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх”, 19.2 хувийг “Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх”, 8.7 хувийг “Хүүхэдтэй хэрцгий харьцах” эзэлж байна. Эдгээр хэргүүдийн 57.8 хувийг нь прокуророос эцэслэн шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба