Прокурорын байгууллага энэ оны 3 дугаар улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 230 хэрэгт хяналт тавьсан ба үүнээс 108 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн 2.2 хувь нь 17 хүртэл, 68.3 хувь нь 18-29, 27 хувь нь 30-44, 2.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна. Харин 89.4 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 77.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба