Прокурорын байгууллага 2021 оны 3 дугаар улирлын байдлаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 154 мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьж, 103 буюу 67 хувийг нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.5 хувиар буурсан бөгөөд 57.0 хувь нь Нийслэлд, 43.0 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг дотор нь ангилбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг 201, 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг 20 үйлдэгдсэн байна.
Прокурорын байгууллага Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлаар цагдаагийн байгууллагатай хамтарсан практик сургалт зохион байгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр богино хэмжээний видео шторк хийх, зурагт хуудас бэлтгэх, ярилцлага, мэдээлэл гаргах, судалгаа шинжилгээ хийх зэрэг ажлыг тогтмол явуулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба