НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН ОНЦЛОГ
ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!
Өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр гаргах бөгөөд баталгаат шуудан, цахим шуудангаар дамжуулан илгээж болно.
#УУРаа_ТЭВЧЬЕ!
"ЗАЛУУ НАС ЗОДООНД ДУУСАХ ЁСГҮЙ!"
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!
"ХҮН БҮР ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХТЭЙ"
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ! Дундговь аймгийн прокурорын газар.
Прокурорын байгууллагаас 2024 оны III улирлын байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хорих анги, цагдан хорих байр, баривчлах байр, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж, 199 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Прокурорын байгууллага 2024 оны III улирлын байдлаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 982 иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.
2024 он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 526 гэмт хэрэг шинээр бүртгэгдэн шалгагдсан бөгөөд Нийслэлд 47.1 хувь нь, орон нутагт 52.9 хувь нь бүртгэгджээ.
Энэ төрлийн хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар өссөн байна.
Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ.
Прокурорын байгууллага 2024 оны III улиралд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан 262 Мөнгө угаах хэрэгт хяналт тавьж, 50 хүнд холбогдох 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын байгууллага энэ оны III улиралд авлига, албан тушаалын 1543 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.3 хувиар өсжээ.
2024 оны III улирлын байдлаар гэмт хэргийн улмаас бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 1.6 их наяд төгрөг буюу 47 хувь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.
Прокурорын байгууллага 2024 оны III улиралд хэрэг бүртгэлтийн 62309, мөрдөн байцаалтын 20456 хэрэгт хяналт тавьж, 11085 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2023 оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн бөгөөд 78.6 хувь нь Нийслэлд, 21.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
ГЭЭГДЭЛ ЭД ХӨРӨНГӨ ЗАВШИХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!
Иргэд, хуулийн этгээд, албан тушаалтан та бүхэн Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг арилгуулах, зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх аливаа асуудлаар прокурорын байгууллагад мэдээлэл өгч, хамтран ажиллах боломжтой. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба