Ховд аймгийн прокурорын газраас 2024 оны эхний хагас жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 шалгалт, 2 судалгаа хийж, 40 байгууллага, албан тушаалтанд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Саранчимэг. УНААЧ ХҮҮХДЭДЭЭ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХУВЦАС, ХЭРЭГСЛИЙГ ӨМСҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Саранчимэгтэй "Унаач хүүхдийн аюулгүй байдал" сэдвээр ярилцлаа.
Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилд хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхтэй 3436 удаа танилцаж, 509 шалгалт, судалгаа хийлээ.
Улсын ерөнхий прокурорын газраас мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, олон улсын сайн туршлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, мэдээлэл солилцох, нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
2024 оны эхний хагас жилд байгаль орчинд хохирол учруулсан 503 хэрэгт прокурор хяналт тавьж, 264 хүнд холбогдох 203 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.
2024 оны эхний хагас жилд хүүхдэд хохирол учруулсан 2390 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа.
Прокурорын байгууллагаас дээрх хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 429 хэрэгт хяналт тавьж, 228 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын Манлайллын Төвийн захирал Жэйн Саргус, мөн төвийн дэд захирал Маура Шелден нарыг хүлээн авч уулзлаа.
Прокурорын байгууллагаас хагас жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 282 хэрэгт хяналт тавьж, 134 хүнд холбогдох, 94 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.
Прокурорын байгууллага энэ оны эхний хагас жилд авлига, албан тушаалын 1366 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.5 хувиар өсжээ.
Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилийн хугацаанд соёлын биет өвийн эсрэг 26 гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Гэмт хэргийн улмаас бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 1.6 их наяд төгрөг буюу 47 хувь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 333 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 798 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сэжигтнээр баривчлагдсан хүн 29.3 хувиар, цагдан хоригдсон хүн 5.6 хувиар тус тус буурчээ.
Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл 21 прокурор Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-д болсон “Үндэстэн дамнасан гэмт хэрэг ба цахим нотлох баримт” сэдэвт сургалтад оролцоод ирлээ.
Гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар өссөн бөгөөд 78.2 хувь нь Нийслэлд, 21.8 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
2024 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 1.469.780 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өсжээ.
Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд 431 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2024 оны зургаадугаар сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.
Төв аймагт энэ оны 5 сар хүртэл хугацаанд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн 199 зөрчил бүртгэгдэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэгджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба