Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудлыг ярилцсан байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 200 гаруй алба хаагч, ажилчдад Зөрчлийн тухай хууль болон хууль хэрэглээний талаар сургалт, мэдээлэл хийлээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.881, мөрдөн байцаалтын 2537 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Камерийн хяналт нь авто зам дээр гардаг гэмт хэрэг, зөрчил болон аймгийн хэмжээнд гарсан бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсооход ач холбогдолтой бөгөөд тус аймгийн хэмжээнд 500 гаруй тусгай зориулалтын, өндөр хүчин чадал бүхий чанарын шаардлага хангасан камерууд ажиллаж байгаа ажээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Содбаяртай “Залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлье!” сэдвээр ярилцлаа.
Завхан аймгийн прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журам”-ын хэрэгжилтийг хангуулах зардлыг тооцож нөхөн төлүүлэхэд үүсэж байгаа хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудтай хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Жаргалсайханаас Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ын хэрэгжилт, мөн энэхүү ялыг ямар тохиолдолд хорих ялаар сольдог талаар тодрууллаа.
Зөвлөгөөнөөр зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.
Зөвлөгөөнөөс 2023 онд “Хоригдлын хөдөлмөрлөх эрхийг хангах, хохирол төлбөртэй хоригдлын хохирлыг нөхөн төлүүлэх”-д анхаарч, чиглэсэн ажил арга хэмжээг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон Улсын Манлайллын төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын 10 прокурор Америкийн Нэгдсэн Улсад зохион байгуулагдсан "Нээлттэй дэлхий" хөтөлбөрт хамрагдлаа.
Зөвлөгөөнөөр зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцсон байна.
Налайх-Багахангай дүүргийн прокурорын газраас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран зөвлөгөөн зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн прокурорын газар, Цагдаагийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүх шинжилгээний хэлтсийн нэгдсэн зөвлөгөөн боллоо.
“Цагдаагийн газрын Саатуулах, Баривчлах байранд гарч буй зөрчил, анхаарах асуудал”, “Эрх бүхий албан тушаалтнуудын нийтлэг гаргаж буй алдаа зөрчлүүд” зэрэг сэдвээр сургалт хийжээ.
Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр гарч буй зөрчил, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”-ын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Хархорин сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургууль, “Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Дэлхийн өв соёлын дурсгалыг хамгаалах захиргаа, Соёлын төв, Хархорин музей болон Хаан, Хас, Төрийн банкны ажилтнуудад аймаг орон нутагт зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийж, Зөрчлийн тухай хуулийн талаар сургалт хийжээ.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 3 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 378 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хяналт, шалгалтын явцад илэрч буй нийтлэг алдаа дутагдлыг танилцуулж, цаашид анхаарч ажиллах асуудлаар хамтарсан шийдвэрийг гарган, хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.
Зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид зөрчлийн хэргийг шалгахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, хүний эрхийг хангаж ажиллах талаар харилцан санал солилцсон байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.808, мөрдөн байцаалтын 3310 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба