Прокурорын байгууллага 2024 оны 7 дугаар сарын 16-наас 19-ний өдрийг хүртэл 170 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилд иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 11.960 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлээ.
Прокурорын байгууллага 2024 оны 7 дугаар сарын 01-нээс 09-ний өдрийг хүртэл 301 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2022, 2023, 2024 оны I улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар холбогдох газруудад мэдэгдэл хүргүүлжээ.
Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд иргэний болон захиргааны хэргийн шүүхэд 788 нэхэмжлэл гаргаж, нийт 3.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ.
Ховд аймгийн прокурорын газраас 2024 оны эхний хагас жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 шалгалт, 2 судалгаа хийж, 40 байгууллага, албан тушаалтанд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Саранчимэг. УНААЧ ХҮҮХДЭДЭЭ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХУВЦАС, ХЭРЭГСЛИЙГ ӨМСҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Саранчимэгтэй "Унаач хүүхдийн аюулгүй байдал" сэдвээр ярилцлаа.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагаас тус дүүргийн хэмжээнд гарсан соёлын өвтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлыг тодрууллаа.
Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилд хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхтэй 3436 удаа танилцаж, 509 шалгалт, судалгаа хийлээ.
Улсын ерөнхий прокурорын газраас мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, олон улсын сайн туршлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, мэдээлэл солилцох, нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
2024 оны эхний хагас жилд байгаль орчинд хохирол учруулсан 503 хэрэгт прокурор хяналт тавьж, 264 хүнд холбогдох 203 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.
2024 оны эхний хагас жилд хүүхдэд хохирол учруулсан 2390 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа.
Прокурорын байгууллагаас дээрх хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 429 хэрэгт хяналт тавьж, 228 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын Манлайллын Төвийн захирал Жэйн Саргус, мөн төвийн дэд захирал Маура Шелден нарыг хүлээн авч уулзлаа.
Прокурорын байгууллагаас хагас жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 282 хэрэгт хяналт тавьж, 134 хүнд холбогдох, 94 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.
Прокурорын байгууллага энэ оны эхний хагас жилд авлига, албан тушаалын 1366 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.5 хувиар өсжээ.
Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилийн хугацаанд соёлын биет өвийн эсрэг 26 гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Прокуророос 2024 оны хагас жилд хэрэг бүртгэлтийн 49.106 хэрэгт хяналт тавьж ажилласнаас дийлэнх нь бусдын эд хөрөнгийг залилсан, хулгайлсан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 1.6 их наяд төгрөг буюу 47 хувь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба