Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, эрх бүхий албан тушаалтнуудыг сургах ажлыг зохион байгуулах, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлж, зөрчлийг шалган шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг хийхээр болсон байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бидний эрх, эрх чөлөөг сахин, хамгаалж байсан хүчирхэг эмэгтэйчүүдийн залгамж халаа болон хөдөлмөрлөж буй Монголын хуульч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийснийг та бүхэнд хүргэж байна. Хуульч эмэгтэйчүүд Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг талархлын хамт дэвшүүлье.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 7 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 2 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 371 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН 6 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2023 оны хоёрдугаар сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор У.Дэндэвдоржтой “Таслан сэргийлэх арга хэмжээний тухай ойлголт” сэдвээр ярилцлаа.
Дээрх байгууллагуудаас хэлэлцүүлгийн үеэр хийсэн мэдээлэл танилцуулга, оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэж, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтсон байна.
Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн 50 орчим мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, 2023 онд хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцох уулзалтыг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболд, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал, мөн тус газрын дэд дарга Ц.Сугаржав болон 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд, прокурорууд цахимаар оролцлоо.
Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албатай хамтран 441 дүгээр нээлттэй хорих ангид 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр өдөрлөг зохион байгууллаа.
Өнөөдөр “Ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр” тохиож байна. Иймд ялгаварлан гадуурхалтын тухай ойлголт, эрх зүйн зохицуулалтын талаар хийсэн судалгааны үр дүнгийн талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Өнөрмаатай ярилцлаа.
Увс аймгийн прокурорын газраас 2022 онд мөрдөн шалгах байгууллагуудаас хүлээн авч шалгасан 879 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл бичсэн байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох яриа, таниулга хийлээ.
Шинээр хүлээн авсан 58 гомдол, хүсэлт нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29775, мөрдөн байцаалтын 2679 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан, нөхцөлийг судалж, тайланг гаргалаа.
Хатуу өвөл харьж, урин хавартай золгож буй Харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэндээ Та бүхэн минь энх мэнд золгож, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.210, мөрдөн байцаалтын 3037 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Монгол Улсын Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2023 оны нэгдсэн зөвлөгөөн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр прокурорын байгууллагаас 2022 онд хийсэн ажил, хүрсэн үр дүн болон “Прокурорын байгууллагын 2023-2026 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд баримтлах бодлого чиглэл, авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба