Прокурорын байгууллага 2023 онд байгаль орчинд хохирол учруулсан 958 хэрэгт хяналт тавьж, нийт 575 хүн, 8 хуулийн этгээдэд холбогдох 421 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг 2022 онтой харьцуулахад 17.9 хувиар өсөж, хүүхдүүд өмчлөх эрхийн эсрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 оноос 22.1 хувиар өссөн бөгөөд 55.1 хувь нь Нийслэлд, 44.9 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Иргэн та татвар оногдуулдаг бараа бүтээгдэхүүний татварын тэмдэгийн мэдээллийг E-barimt аппликейшнаар QR код уншуулж, бүтээгдэхүүний мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг нягтлаарай.
Прокурорын байгууллага 2023 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 405 хэрэгт хяналт тавьж, 228 хүнд холбогдох 198 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчилд хяналт тавих чиглэлээр прокуроруудыг мэргэшүүлэх сургалт Улаанбаатар хотноо болж байна.
Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд 210 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллага 2023 онд авлига, албан тушаалын 1661 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд 2022 онтой харьцуулбал 20 хувиар өсжээ.
Төв аймгийн хэмжээнд 2023 онд гэмт хэрэг 18,4 хувиар, зөрчил 10 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгатай "Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн талаар" ярилцлаа.
УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгасан. Чухам ямар нэмэлт, өөрчлөлт орсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор А.Оюунгэрэлээс тодрууллаа.
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан.
Прокурорын байгууллага 2023 онд соёлын өвтэй холбоотой нийт 33 хэрэгт хяналт тавьсан байна. Дээрх төрлийн гэмт хэргийн 75.8 хувь нь Нийслэлд, 24.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү. Энэ удаагийн нэвтрүүлгийг Тээврийн прокурорын газартай хамтран Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, тэдгээрийг хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд ямар арга хэмжээ авч ажилладаг талаар хүргэхээр бэлтгэлээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Боловсрол, шинжлэх ухааны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулах нь” уулзалтыг зохион байгууллаа.
#ЭРҮҮГИЙН #ХУУЛЬ БОЛОН #ЗӨРЧЛИЙН ТУХАЙ #ХУУЛЬД #ЖОЛООЧ НАРТ ХАМААРАЛТАЙ ЯМАР #ӨӨРЧЛӨЛТ ОРСОН БЭ?
Прокуророос 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495 хэрэгт хяналт тавьж ажилласнаас Залилах, Хулгайлах төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 1156 гарчээ.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирол 2023 онд хоёр дахин өсөж,14.8 их наяд төгрөгт хүрснээс 11.7 их наяд төгрөг буюу 79 хувь нь нөхөн төлөгдсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба