“НҮҮРСНИЙ” гэх тодолголтой 93 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Үүнээс 6 хэрэг шийдвэрлэгдэж, 4 хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас олон нийтийг мэдээллээр хангах, иргэдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Намайг уншуул” арга хэмжээг зохион байгуулж байна.
Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагч нарт хүний эрх, ялангуяа эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн чиглэлээр нэгдсэн ойлголт өгөх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор сургагч багш нарыг бэлтгэж байна.
Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт болон төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. Тус ажлын хэсэгт Нийслэлийн прокурорын газрын 12 прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын 66 мөрдөгч ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 91, Өмчлөх эрхийн эсрэг 76, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Авлига, албан тушаалын 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хууль бусаар газар орны нэр өөрчлөх 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаатай “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал”-ын талаар ярилцлаа.
Уулзалтаар Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлын нөхөн төлбөртэй хэрэг маргааныг шийдвэрлэхэд прокурорыг оролцуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Хүүхдийн төлөө хандлагаа өөрчилж Ирээдүйн эздийн эрхийг хамгаалцгаая! Багануур дүүргийн прокурорын газар
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 1 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой бол 246 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГАЛТАД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Энэ удаагийн нэвтрүүлгээр: - Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сард байгуулагдсан. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд хийсэн ажил, явц байдлын талаар; - Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэг, зээлээс чөлөөлсөн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсгийн тойм мэдээг хүргэхээр бэлтгэлээ.
Аяны хүрээнд прокурорууд төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, багш, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтарч өсвөр насны хүүхдүүдэд хууль эрх зүйн мэдлэг олгон, эрх, үүргийг нь ойлгуулан таниулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттай зохион байгуулах аж.
Монголын Үндэсний бөхийн холбоо прокурорын мэдэгдлийн дагуу хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу ирүүлсэн байна.
Баянхонгор аймгийн хэмжээнд Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.7 хувиар өссөн байна. Тиймээс аймгийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулах талаар багийн засаг дарга нарт прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуулийн зохицуулалттай.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын хил орчмын прокурорын газруудын уулзалт 2023 оны 10 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Дорноговь, Сүхбаатар аймагт амжилттай болж өндөрлөлөө.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явахын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Авлига, албан тушаалын 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 16 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 30 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.
Өмнөговь аймгийн прокурорын газраас 2023 оны байдлаар орон нутгийн хэмжээнд үйлдэгдсэн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, холбогдох арга хэмжээг авч байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба