Улсын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 551,740 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 8.2 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 85.4 хувь, 14.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
ПРОКУРОР ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГААР 12.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨР, НИЙТЭД АШИГТАЙГААР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,682 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1953 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 860 хэрэг шинээр нээж, 321 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр эрх бүхий алба хаагчид нь прокурорт биечлэн очихгүйгээр интернэт холболттой аль ч газраас зөрчлийн гомдол, мэдээллийг цахимаар бүртгэж, зөрчлийн хэргийн дугаарыг автоматаар авч, баримт бичгээ системээс боловсруулах боломжтой болсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд техникийн хяналт тавих цахим хяналт удирдлагын дэд төвийг харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид шинээр байгуулсантай холбогдуулан Улс, Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурорууд үйл ажиллагаатай нь танилцаж, санал солилцлоо.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Прокурорын байгууллага 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 116,887 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ.
ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛЭГ 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ДУГААР
Улсын ерөнхий прокурорын газраас “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-д заасны дагуу прокурорын туслах ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. 6 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг 2026 оны нэгдүгээр сард зохион байгууллаа.
Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,803 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд хяналтын тоног төхөөрөмж ашиглан хяналт тавих журам”-ыг 2025 оны 3 дугаар сард баталсан.
Прокурорын байгууллага 2026 оны 01 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 109,625 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.
Тээврийн прокурорын газраас 2025 оны жилийн эцсийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 652 хэргийг шүүхээр шийдвэрлүүлснээс 421 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 781 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.
Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,968 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд, иргэдэд зориулан Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор хиймэл оюун ухаан ашиглан видео контент хийжээ.
Улсын ерөнхий прокурорын газраас “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-д заасны дагуу прокурорын туслах ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг 2026 оны 01-р сарын 10-наас 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Цахим залилангаас урьдчилан сэргийлье! Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар
Улсын ерөнхий прокурорын газраас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах аяныг 2025 оны сүүлийн хагас жил буюу 6 сарын хугацаатай “Эрүүл аюулгүй орчинд амьдрах-хүний эрх”, “Хүрээлэн байгаа орчныг хамгаалах-хүний эрх” чиглэлээр нэгж прокурорын газруудын дунд зохион байгууллаа.
"Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан"-г 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэглээнд нэвтрүүллээ. Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны тогтоолын дагуу зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой мэдээллийг нэгтгэх нэгдсэн сан байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү уралдаан нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг өгүүллийг /цаашид “өгүүлэл” гэх/ шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэнэ. Тус уралдаан нь 2016 оноос хойш Х удаагаа зохион байгуулагдаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба