Нэг сарын хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд нэг хормын уур ямар хохирол, хор уршигт хүргэж болохыг харуулсан цуврал постер, зурагт хуудас, рийл бичлэг, шторкийг гаргасан бөгөөд бусдыг хүндэтгэж, бусдын биед халдахгүй байхыг Баянгол дүүргийн прокурорын газраас уриалж байна.
Прокурорын байгууллага “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, тус арга хэмжээний хүрээнд нэгж прокурорын газраас эрүү шүүлт гэж юу болох, түүнээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Тус прокурорын газар нь 2021 оноос хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бичиг баримтгүй хүүхдийн эрхийг сэргээлгэхэд анхаарч ажиллаж байна.
Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн сахилгын хорооноос санаачлан зохион байгуулсан “Хуульчийн ёс зүйн асуудал, шинэчлэл” сэдэвт хуульчдын симпозиум 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр боллоо.
Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн төрийн байгууллагуудын алба хаагч нарын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Орхон аймгийн прокурорын газраас дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тус аймаг дахь холбогдох газруудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43252, мөрдөн байцаалтын 4170 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Дорнод аймгийн прокурорын газраас энэ оны эхний арван сарын байдлаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 74 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр нийтийн ашиг сонирхолд учирсан 144.9 сая төгрөгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар хяналтын харьяа мөрдөх байгууллагын мөрдөгч болон прокуроруудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах болон эрүү шүүлтийн шинжтэй аливаа хууль бус үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр уулзалт, сургалт зохион байгуулжээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
"ХҮН БҮР ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХТЭЙ"
Улсын ерөнхий прокурорын газар, Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Гадаад дахь Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын алба (OPDAT) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Авлигын гэмт хэрэг ба хөрөнгө хураах ажиллагаа” сэдэвт прокуроруудад зориулсан хөтөлбөр нээлтээ хийж, сургалтын үйл ажиллагаа эхэллээ.
Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42466, мөрдөн байцаалтын 3192 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 201 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ! Дундговь аймгийн прокурорын газар.
Прокурорын байгууллагаас 2024 оны III улиралд иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 17312 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлээ.
Дорноговь аймгийн нийт хүн амын 35 хувь буюу 26 мянга гаруй нь хүүхэд байгаагаас сүүлийн 3 жилийн хугацаанд 67 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна.
Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 45922, мөрдөн байцаалтын 3662 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 189 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Прокурорын байгууллагаас 2024 оны III улирлын байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хорих анги, цагдан хорих байр, баривчлах байр, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж, 199 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Багануур дүүргийн прокурорын газраас сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг олон нийтэд түгээх, сургууль, гэр бүлийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилготой танин мэдэхүйн “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа.
Прокурорын байгууллага 2024 оны III улирлын байдлаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 982 иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба