Нийслэлийн прокурорын газраас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газрын 100 гаруй ажилтан, алба хаагчдад авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгсөн байна.
Швейцарын Холбооны Улсын эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, авлигатай тэмцэх болон хөрөнгө буцаах сайн туршлагыг судлах сургалт боллоо.
Ховд аймгийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр тус аймгийн 17 сумын “Сум хөгжүүлэх сан”-тай хамтран ажиллаж байна.
Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд 226 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо олон улсын шүүгч, прокурор нарт зориулан зохион байгуулагдсан “Дижитал нотлох баримт” сэдэвт сургалтад Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Винь Фук муж дахь Винь Куанг хорих ангид ял эдэлж байгаа Монголын Улсынхаа иргэдтэй уулзажw, санал хүсэлтийг нь сонсож, ял эдэлж буй нөхцөл байдалтай нь танилцлаа.
Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 онд 1200 орчим гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 50,2 хувиар, 92 мянга орчим зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 39 хувиар өссөн байна.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Ле Минь Чигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Зөвлөгөөнд дүүргийн болон хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарын 120 гаруй алба хаагчид оролцож, сүүлийн 2 жилийн хугацаанд тус дүүрэгт гарсан гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан байна.
Прокурор 2024 оны 2 дугаар сард ял эдлүүлэх болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаатай 596 удаа танилцаж, 34 шалгалт, 5 судалгаа хийлээ.
Прокурорын байгууллагаас 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 13-ны өдрүүдэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 35 эсэргүүцэл бичиж, харьяа шүүхэд хүргүүллээ.
Дээрх хугацаанд 512 хуулийн этгээд, 225.759 хүн Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн. Үүнээс 77.7 хувь нь эрэгтэй, 22.2 хувь нь эмэгтэй, 64.2 хувь нь 26-45 насныхан байна.
Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд 171 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Он гарсанаас хойш Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” 72 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!
С.Бүдрагчаа агсны 90 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд /2024.03.05/ Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат оролцож, “Монгол Улсын прокурорын байгууллагын хөгжилд БНМАУ-ын прокурор Содномбалжирын Бүдрагчаагийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Авлига, албан тушаалын 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
ХЭРЭВ ЧИ ДЭЭРЭЛХЭЛТЭД ӨРТСӨН БОЛ ИТГЭЛ ДААХ ТОМ ХҮНЭЭС ТУСЛАМЖ, ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ
Дархан-Уул аймагт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал 2023 онд ямар байсан талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ууганбаатарраас тодрууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба