Прокурорын байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 10-ныг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 3, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 5, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 263 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 920 гомдол, хүсэлтийг хянан үзэв.
Прокурор 2023 оны 10 дугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 39 удаагийн шалгалт хийлээ. Шалгалтаар 93 зөрчил илэрсэн ба түүнийг арилгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад 9 шаардлага хүргүүлэв. Мөн баривчлагдсан болон ял эдэлж байсан 4 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ хэмжээ авсан байна.
Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 34 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ.
Тодруулбал, Хүний Эрхийн үндэсний Комиссын тус аймаг дахь салбарт 2022 онд хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрх сэргээлгэх тухай 83 гомдол, хүсэлт хүлээн авснаас 3 нь мөрдөгч, цагдаагийн албан хаагч бусдыг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар гаргасан гомдол байжээ.
Монгол Улсын прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, хараат бус, бие даасан байдлын талаар ярилцаж, Тусгай илтгэгчээс тодруулсан асуудлаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Замын-Үүд эргэх депогийн захиргаатай хамтран ажилчдын гэр бүлийн өдөрлөгийг хийж, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн байна.
Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ял эдэлж байгаа иргэнийг хугацаанаас нь өмнө суллаж болно гэж Эрүүгийн хуульд заасан.
Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яам, агентлагуудад шилжүүлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Авлига, албан тушаалын 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байна. Тодруулбал, тус ангид хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй байдлыг биечлэн үзэж, холбогдох хууль тогтоомж болоод хүний эрхийн хэрэгжилттэй танилцаж байна. Энэ хүрээнд мөн Цагдан хорих 461 дүгээр ангийн алба хаагч, хоригдогч иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах аж. Цаашид тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөсөн байна.
Боловсролын зээлийн сан нь давхардсан тоогоор 1,4 сая суралцагчдад 985 тэрбум төгрөг олгосон байдаг. Үүний дотор олны анхаарал татаад байгаа гадаад улсад суралцах чиглэлээр 3069 хүнд олгосон 230,1 тэрбум төгрөгийн зээл олгогджээ.
203 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бол одоо прокурорт 747 хянагдаж байна.
Прокурорын байгууллагын 2023 оны III улирлын үйл ажиллагааны статистик мэдээлэлтэй танилцана уу.
Нидерландын Вант Улсын Гааг хотноо 2023 оны 10 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ /SEAJust/-ийн гишүүн орнуудын нэгдсэн уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцлоо.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас олон нийтийг мэдээллээр хангах, иргэдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Намайг уншуул” арга хэмжээг зохион байгуулж байна.
Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагч нарт хүний эрх, ялангуяа эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн чиглэлээр нэгдсэн ойлголт өгөх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор сургагч багш нарыг бэлтгэж байна.
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 91, Өмчлөх эрхийн эсрэг 76, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Авлига, албан тушаалын 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хууль бусаар газар орны нэр өөрчлөх 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Уулзалтаар Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлын нөхөн төлбөртэй хэрэг маргааныг шийдвэрлэхэд прокурорыг оролцуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 1 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой бол 246 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГАЛТАД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба