Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 460 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 8 шаардлага хүргүүллээ.
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 324 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 43.298, мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Улсын ерөнхий прокурорын газрын Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Сургалт, судалгааны хүрээлэн хамтран “Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газруудын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-ийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.
ДӨРӨВДҮГЭЭР САРД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛЖ ӨНГӨРСӨН ОНЦЛОХ 5 ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Татварын хэлтсийн 50 орчим улсын байцаагч нарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, татварын хууль, тогтоомж зөрчсөн субъектийг зөв тодорхойлох, хуулийг зөв хэрэглэх асуудлаар сургалт зохион байгууллаа.
Дөрөвдүгээр сард үйлдэгдсэн зөрчлийг гуравдугаар сартай харьцуулахад Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 17 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил болон Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил тус бүр 18.9 хувиар өссөн байна.
Ховд аймгийн прокурорын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Цагдаагийн газар хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тохиолдуулж “Гэрэлт ирээдүйд гар бүү хүр” арга хэмжээг зохион байгууллаа.
Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын нэгний өдөр уламжлал болгон зохион байгуулдаг "Хуульчийн Про Боно-2023" өдөрлөгт аймаг, Нийслэл, Тээвэр дүүргийн прокурорын газрын прокурорууд оролцож, 600 орчим иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар тус дүүргийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх болон, Замын цагдаагийн тасагтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн хуулийн байгууллагуудын сүлжээ /SEAJust/-ний хоёрдугаар Нэгдсэн хуралдаанд амжилттай оролцлоо.
Прокурорын байгууллага 2023 оны 4 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 401 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1083 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 361 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 722 нь хянагдаж байна.
Увс аймгийн Прокурорын газраас тус аймгийн Малчин сумын хэсгийн төлөөлөгчийн мэдүүлэг авах өрөө болон сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг тус тус шалгалаа.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 24-өөс 28-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 40.536, мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд болон 21 аймгийн төвд өнөөдөр нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа “Хуульчийн про боно өдөр-2023” өдөрлөгт аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурорууд оролцож, байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэд Та бүхэнд өгч ажиллаж байна. Тус арга хэмжээ 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоолоор Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарыг Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оршин суугаа газраасаа гарахыг нь хориглож шийдвэрлэсэн.
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас 2023 оны нэгдүгээр улиралд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 72 сая төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундаа, амьтны гаралтай түүхий эд, үнэт чулуу, гадаад валютыг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан хураан авч, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу устгах, улсын орлого болгох зэргээр шийдвэрлэжээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Чагдартай "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох прокурорын оролцоо" сэдвээр ярилцлаа.
Улсын ерөнхий прокурорын газрын prokuror.mn цахим хуудсаар дамжуулан прокурорын байгууллагын үйл ажиллагааны статистикийн мэдээлэлтэй танилцах боломжтой боллоо.
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 60 гаруй байгууллага, албан тушаалтан холбогдох ажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба