Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Винь Фук муж дахь Винь Куанг хорих ангид ял эдэлж байгаа Монголын Улсынхаа иргэдтэй уулзажw, санал хүсэлтийг нь сонсож, ял эдэлж буй нөхцөл байдалтай нь танилцлаа.
Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 онд 1200 орчим гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 50,2 хувиар, 92 мянга орчим зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 39 хувиар өссөн байна.
НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албанаас гаргасан тайланд Монгол Улсыг 2010 онд хар тамхийг дамжин өнгөрүүлэх орон хэмээн тэмдэглэж байсан бол 2014 онд хэрэглэгч орон болгож бүртгэсэн.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Ле Минь Чигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Багануур дүүргийн прокурорын газраас хууль зүйн их дээд сургуулийн оюутан, залуучуудад зориулан “Франц Улсын прокурорын байгууллагын онцлог шинж”-ийн талаар сургалтын контент бүтээснийг хүлээн авч, танилцана уу.
Зөвлөгөөнд дүүргийн болон хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарын 120 гаруй алба хаагчид оролцож, сүүлийн 2 жилийн хугацаанд тус дүүрэгт гарсан гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан байна.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаа, Хан-Уул дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн сэтгэл зүйч Р.Бадамцэцэг нартай "Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн сэтгэл зүй" сэдвээр ярилцлаа.
Прокурор 2024 оны 2 дугаар сард ял эдлүүлэх болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаатай 596 удаа танилцаж, 34 шалгалт, 5 судалгаа хийлээ.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалтай холбоотой хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас тодрууллаа.
Прокурорын байгууллагаас 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 13-ны өдрүүдэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 35 эсэргүүцэл бичиж, харьяа шүүхэд хүргүүллээ.
Дээрх хугацаанд 512 хуулийн этгээд, 225.759 хүн Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн. Үүнээс 77.7 хувь нь эрэгтэй, 22.2 хувь нь эмэгтэй, 64.2 хувь нь 26-45 насныхан байна.
Ц.АЛДАРХИШИГ: ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА
Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд 171 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Он гарсанаас хойш Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” 72 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Анужин тай "Хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөө" сэдвээр ярилцлаа.
С.Бүдрагчаа агсны 90 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд /2024.03.05/ Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат оролцож, “Монгол Улсын прокурорын байгууллагын хөгжилд БНМАУ-ын прокурор Содномбалжирын Бүдрагчаагийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ!
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Авлига, албан тушаалын 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба