Сингапур Улсад зохион байгуулагдаж байгаа Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Улсын хэмжээнд 2025 оны наймдугаар сард нийт 258138 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх долоодугаар сартай харьцуулахад 3,2 хувиар өссөн байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүхийн шинжилгээний хэлтэстэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг ашиглах, хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор “FORENSIC SCIENCE WORKSHOP-2025” хамтарсан сургалтыг зохион байгууллаа.
Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонгтой уулзав.
"Прокурорын мэдээлэл" нэвтрүүлгээс
Тээврийн прокурорын газар
Тээврийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн газартай хамтран хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах чиглэлээр хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Баянгол дүүргийн прокурорын газраас ичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр курсийн оюутнуудад 2025 оны 9 дүгээр сарын 03-наас 05-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,023 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,305 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 880 хэрэг шинээр нээж, 211 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Сингапур Улсад зохион байгуулагдаж буй Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганд оролцож байна.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ЖИЛД ДУНДЖААР 300 ОРЧИМ ОЮУТАН ДАДЛАГАЖИЖ БАЙНА
ХУШ МОДНЫ САМРЫГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ТҮҮЖ БЭЛТГЭХ, ХУДАЛДАН БОРЛУУЛАХ НЬ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОГДОНО
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймгийн төр болон төрийн өмчийн байгууллагын 30 гаруй удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
“БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ” ГЭХ НЭРИЙДЛЭЭР ИРГЭДИЙГ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ГАРЧ БАЙНА
Монгол дахь Ханнс-Зайделийн сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк, Эрх зүйн төслийн менежер О.Оюундарь нар Завхан аймгийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, прокурор, ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс дүүргийн прокурорын газруудын хяналтын харьяа эрх бүхий байгууллагын албан тушаалтны 2025 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар шийтгэл оногдуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хяналтын ажиллагааны хэлтэстэй хамтран тус дүүргийн 43 хорооны хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, Цагдаагийн хэсгийн байцаагч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан сургалт зохион байгууллаа.
ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖИЙГ ГУРВАН САРААС ДЭЭШ ХУГАЦААНД ТӨЛӨӨГҮЙ ЗӨРЧЛИЙГ СУДАЛЖЭЭ
Прокурорын байгууллага 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53781 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Дээрх хугацаанд 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба