card
МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНООС ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНООС ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус аялалд Улс, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын Салбар зөвлөлийн 300 орчим гишүүн оролцож, “Хүй долоон худаг”-ын дунд зам дагуу 15 км газарт 96 дугуйтай тамирчид чөлөөт аялал хийсэн байна.

Дэлгэрэнгүй
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧДОД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧДОД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

Хэнтий аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгаж, Автотээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчихгүй байхыг сэрэмжлүүлэх ажил зохион байгуулсан байна. Энэхүү ажлын хүрээнд замын хөдөлгөөнд оролцогч 200 гаруй иргэнд  мэдээлэл зөвлөмж өгч, гарын авлага тараажээ.

Дэлгэрэнгүй
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтсийн болон Замын цагдаагийн хэлтсийн дарга, удирдлагууд, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭСХИЙГ ШАЛГАЖЭЭ

ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭСХИЙГ ШАЛГАЖЭЭ

Увс аймгийн прокурорын газраас аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газартай хамтран “Гүйцэтгэл-хяналт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Н.Энхтуяа: Барилгын захиалагч, гүйцэтгэгч нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйг судалгаагаар тогтоолоо

Н.Энхтуяа: Барилгын захиалагч, гүйцэтгэгч нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйг судалгаагаар тогтоолоо

Нийслэлийн Прокурорын газраас хуулиар харьяалуулсан байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын 2021, 2022 оны I улирлын байдлаар шалгаж, шийтгэл оноосон, зонхилон гарч буй зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судалжээ. Тэдгээр зөрчил дунд Барилгын тухай хууль зөрчсөн зөрчил их байгаа аж. Энэ талаар НПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяагаас тодрууллаа.

Дэлгэрэнгүй
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР, МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР, МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Улсын Ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр боллоо.

Дэлгэрэнгүй
ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА

ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 14 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 355 даалгавар бичгээр өгсөн байна.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ ХУУЛИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ ХУУЛИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын Xlll нэгдсэн зөвлөгөөнд оролцож, улсын байцаагч нарыг чадавхижуулж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудлуудаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгчээ.

Дэлгэрэнгүй
БАЙГУУЛЛАГЫН “ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ӨӨС ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

БАЙГУУЛЛАГЫН “ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ӨӨС ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газрын “Эцэг, эхийн зөвлөл”-өөс прокурор, ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг урьж “Бид нэг хамт олон-бид нэг гэр бүл” өдөрлөгийг зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагаа, ажлын онцлог, орчин нөхцлийг танилцуулжээ.

Дэлгэрэнгүй
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ  БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАЖЭЭ

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАЖЭЭ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ерөнхий боловсролын болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хэрхэн хангаж ажиллаж байгааг 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 14-ны өдрүүдэд шалгажээ.

Дэлгэрэнгүй
“ЦАХИМ АЙМАГ-УВС” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

“ЦАХИМ АЙМАГ-УВС” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Увс аймгийн прокурорын газар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монголия академи, аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан “Цахим жишиг аймаг-Увс” нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.

Дэлгэрэнгүй
ОРЛОГЧ ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОРЛОГЧ ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурорын орлогч болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн, сургалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
НЭЭЛЛТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НЭЭЛЛТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинхайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, хорих ангиас суллагдсан этгээдүүдэд ажил зуулчлах”  нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА /КОЙКА/-ТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА /КОЙКА/-ТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон тус улсын Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн институтын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй "Монгол Улсын Прокурорын байгууллагын чадавхийг бэхжүүлэх/Capacity Building of Mongolian prosecutors 2022-2024” төслийн сургалтын үйл ажиллагаа 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эхэллээ.  

Дэлгэрэнгүй
ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Багануур дүүргийн прокурорын газраас шалгалтын хүрээнд 116 хүнээс тандалт судалгаа авч, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг зохих журмын дагуу шалгуулах арга хэмжээ авчээ.

Дэлгэрэнгүй
“ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ 2022” СУРГАЛТ БОЛЛОО

“ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ 2022” СУРГАЛТ БОЛЛОО

Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах зорилготой энэхүү сургалт нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд давхардсан тоогоор 60 орчим сэтгүүлч хамрагдаад байна.

Дэлгэрэнгүй
БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ 19 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ 19 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 15 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 252 даалгавар бичгээр өгсөн байна.

Дэлгэрэнгүй
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагууд Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй уулзаж, хүний эрхийн чиглэлээр ажиллах хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцон ярилцлаа.

Дэлгэрэнгүй
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХААР ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХААР ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, 065 дугаар ангийн 322 дугаар тусгай салбар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны газарт прокурорын мэдэгдэл хүргүүллээ.

Дэлгэрэнгүй