Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 17 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 1 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 427 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Тодруулбал, прокурорын хяналтад 2013 оноос 2022 оны 12 дугаар сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгагдаж, 5-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31 буюу 86.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Улсын ерөнхий прокурорын газраас Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран “Прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад салбарын онцлогт тохирсон хүний эрхийн мэдлэг олгох” сургалтыг зохион байгууллаа.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28181, мөрдөн байцаалтын 2256 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд заасан Эрүүл мэндийн хууль зөрчих зөрчил 41, Хүнсний тухай хууль зөрчих зөрчил 15, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 401, Эрүүл ахуйн хууль зөрчих зөрчил 407 бүртгэгджээ.
Дорноговь аймгийн прокурорын газар тус Аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүрийн Олон улсын Хүний эрхийн өдрөөр хүний эрхийг хамгаалагч төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулдаг “Хүний эрхийн төлөө хамтдаа” уулзалтад оролцлоо.
Прокурорын байгууллага 2022 оны 12 дугаар сарын 05-наас 14-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 362 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1130 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 355-г нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 775 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар прокурорын байгууллага БНХАУ-ын талтай хэрхэн мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 12 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 27971, мөрдөн байцаалтын 2569 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Шалгаруулалтад оролцогчид материалыг бүрдүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Багатойруу Хуульчдын гудамж 15/1 хаягаар эсхүл Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын 103 тоот өрөөнд хүлээлгэн өгнө үү.
Нийт 29 хүнд холбогдох, 3 эрүүгийн хэрэг хянагдаж байна.
Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой дараах хэргүүдийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба