Прокурорын байгууллага 2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 06-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 472 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1061 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 418-ыг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 643 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран орон нутгийн хэмжээнд 2018-2022 онд үйлдэгдсэн Мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл болон урьдчилан сэргийлэх арга зам, эрх зүйн орчинг мэргэжлийн судалгааны багтай хамтран судалж, нэгдсэн тайлан боловсруулан гаргажээ.
Прокурорын байгууллага 2022 оны 12 дугаар сарын 26-наас 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 314 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 983 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 254-ийг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 729 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 222 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл хүргүүллээ.
Прокурорын байгууллагаас 2022 онд хамт олноо манлайлан ажилласан тэргүүний прокурор, ажилтнуудаа тодруулж, шагналыг гардуулан өглөө.
Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2022” ёслолын ажиллагаа болж, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал “Шилдэг прокурор”, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны хүрээлэнгийн прокурор, доктор (Ph.d) Ц.Мөнхбат “Шилдэг эрдэмтэн хуульч”-аар тус тус шалгарлаа.
Увс аймгийн прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 10 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 1 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 16 нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар байгаа бол 321 нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28220, мөрдөн байцаалтын 1572 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба