Сүүлийн 6 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой 342 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гадаадын хөрөнгө оруулагч хохирсон 239, гадаадын хөрөнгө оруулагч холбогдсон 103 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Прокурорын байгууллага 2023 оны 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 307 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 941 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 167 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 774 нь хянагдаж байна.
Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газартай хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар зөвлөгөөн зохион байгууллаа.
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2023 оны эхний хагас жилийн байдлаар мөрдөн байцаалтын 204 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнө оны мөн үеэс 36.9 хувиар өсжээ.
Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна.
Зөвлөгөөнөөр аймгийн нутаг дэвсгэрт гарч буй зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудлын талаар хэлэлцэж, Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийн үйл ажиллагаа, хөгжүүлэлтийн талаар мэдээлэл танилцуулсан байна.
Цаашид Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Улсын Клиникийн Төв Эмнэлэгтэй хамтран тус эмнэлэгийн ажилтан, алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөмж, гарын авлага гаргах зэргээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Өдөрлөгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагч, төрийн бус байгууллагын алба хаагчид оролцож эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийг сурталчлах, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг өгч ажилласан байна.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2023 оны зургаадугаар сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү. Энэ удаагийн нэвтрүүлгийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газартай хамтран бэлтгэлээ.
Булган аймгийн прокурорын газраас төрийн албан хаагчид холбогдох эрүүгийн болон зөрчлийн хэргийг 2022 оны байдлаар аймгийн хэмжээнд судлахад эрүүгийн 28, зөрчлийн 146 хэрэгт төрийн алба хаагч холбогдон шалгагдсан байжээ.
Зөвлөгөөнд хэлэлцсэн асуудал, санал, шүүмжлэлийг үндэслэн оролцогч байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Прокурорын байгууллага 2023 оны 6 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 566 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 32 шаардлага хүргүүллээ.
Зөвлөгөөнөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хүний эрхийг хангаж ажиллахад анхаарах асуудлыг хэлэлцсэн байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 6 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.550, мөрдөн байцаалтын 3075 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Говь-Алтай аймгийн прокурорын газар
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн О.Одонзаяа Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Жавхлантуяатай "Ял эдлүүлэх ажиллагаанд прокурор хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?" сэдвээр ярилцлаа.
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 191 мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьж ажилласнаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 16.9 дүгээр зүйлд заасан “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” төрлийн 5 мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг "ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ" сургалт 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр боллоо.
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Татварын хэлтсийн удирдлага, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч нартай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 11 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 5 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 221 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба