Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчилд хяналт тавих чиглэлээр прокуроруудыг мэргэшүүлэх сургалт Улаанбаатар хотноо болж байна.
Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд 210 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 105, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллага 2023 онд авлига, албан тушаалын 1661 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд 2022 онтой харьцуулбал 20 хувиар өсжээ.
Төв аймгийн хэмжээнд 2023 онд гэмт хэрэг 18,4 хувиар, зөрчил 10 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан.
Прокурорын байгууллага 2023 онд соёлын өвтэй холбоотой нийт 33 хэрэгт хяналт тавьсан байна. Дээрх төрлийн гэмт хэргийн 75.8 хувь нь Нийслэлд, 24.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Боловсрол, шинжлэх ухааны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулах нь” уулзалтыг зохион байгууллаа.
#ЭРҮҮГИЙН #ХУУЛЬ БОЛОН #ЗӨРЧЛИЙН ТУХАЙ #ХУУЛЬД #ЖОЛООЧ НАРТ ХАМААРАЛТАЙ ЯМАР #ӨӨРЧЛӨЛТ ОРСОН БЭ?
Прокуророос 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495 хэрэгт хяналт тавьж ажилласнаас Залилах, Хулгайлах төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 1156 гарчээ.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирол 2023 онд хоёр дахин өсөж,14.8 их наяд төгрөгт хүрснээс 11.7 их наяд төгрөг буюу 79 хувь нь нөхөн төлөгдсөн байна.
Тус ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын 4 прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.
Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 101, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Авлига, албан тушаалын 2, Үндэсний эв нэгдлийг бусниулах 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллага 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495, мөрдөн байцаалтын 27.600 хэрэгт хяналт тавьж, 15.045 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2022 онтой харьцуулахад 6.3 хувиар өссөн бөгөөд 77.5 хувь нь Нийслэлд, 25.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд ямар хариуцлага оногдуулах болсон талаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль мэдээлэл өглөө.
Прокурорын байгууллагаас 2023 онд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр цагдаагийн байгууллагын бэлэн бус торгуулийн системийг шалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авсан байна.
Улсын хэмжээнд 2023 онд 3.185.868 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 2022 оны мөн үеэс 18 хувиар өссөн байна.
Прокурорын байгууллага 2023 онд 62 байгууллагын 11 мянга 774 эрх бүхий албан тушаалтны шалгасан 3.185.868 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба