Прокурорын байгууллагаас 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 13-ны өдрүүдэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 35 эсэргүүцэл бичиж, харьяа шүүхэд хүргүүллээ.
Дээрх хугацаанд 512 хуулийн этгээд, 225.759 хүн Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн. Үүнээс 77.7 хувь нь эрэгтэй, 22.2 хувь нь эмэгтэй, 64.2 хувь нь 26-45 насныхан байна.
Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд 171 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Он гарсанаас хойш Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” 72 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!
С.Бүдрагчаа агсны 90 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд /2024.03.05/ Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат оролцож, “Монгол Улсын прокурорын байгууллагын хөгжилд БНМАУ-ын прокурор Содномбалжирын Бүдрагчаагийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Авлига, албан тушаалын 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
ХЭРЭВ ЧИ ДЭЭРЭЛХЭЛТЭД ӨРТСӨН БОЛ ИТГЭЛ ДААХ ТОМ ХҮНЭЭС ТУСЛАМЖ, ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ
Дархан-Уул аймагт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал 2023 онд ямар байсан талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ууганбаатарраас тодрууллаа.
Зөвлөгөөнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн тээврийн газар зэрэг 56 байгууллагын 150 орчим зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг удирдах албан тушаалтнууд оролцон мэдээлэл хийж, санал солилцсон байна.
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЦГЭЭЕ!
Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газартай хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230,1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47,1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж байна.
Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд 266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 146, Өмчлөх эрхийн эсрэг 87, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4, Авлига, албан тушаалын 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2024 ОНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “Бүтээмж, үр нөлөө” уриан дор 3 өдөр зохион байгуулагдлаа.
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 1 хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.1 мянган иргэн байдаг. Үүнээс 4 мянга гаруй нь Дархан-Уул аймагт оршин суудаг гэсэн албан ёсны статистик мэдээлэл 2019 онд гарчээ.
Галын улмаас Онцгой байдлын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирчээ.
Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба