Завхан аймгийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн цагдаагийн газрын мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа.
Прокурорын байгууллага 2023 оны 8 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 349 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүллээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.408, мөрдөн байцаалтын 2260 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн болон хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн хэргүүдийн хууль зүйн үндэслэлийг шалгажээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунтай "Худал мэдээлэл тараах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр ярилцлаа.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойшхи хугацаанд Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй, зохион байгуулалттай үйлдэгдсэн гэх 26 хэргийг прокурор хянаад, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 57 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна.
Прокурорын байгууллага 2023 оны 8 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 236 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 885 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 157 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 728 нь хянагдаж байна.
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгааг 2023 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ. Энэ талаар тус хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйтай цөөн хором ярилцлаа.
Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд шинээр олгож барилга, байгууламж барьж нийтийн ашиг сонирхол хөндөгдөх, хохирол учруулахаас урьдчилсан сэргийлэх үүднээс барилга байгууламж бариагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын нэхэмжлэл гарган шүүхэд, хууль тогтоомж зөрчин үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон шийдвэрт зохих арга хэмжээ авхуулах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлсэн байна.
Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хилийн 0245 дугаар ангитай хамтран Давст, Сагил, Бөхмөрөн сумдад ажиллалаа.
Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн Есөнбулаг суманд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Прокурорын байгууллага 2023 оны 8 дугаар сарын 7-оос 11-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 327 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүллээ.
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудад болон оюутан, сурагчдад Европын прокурорын газрын онцлог, шинжийн талаар сургалтын контентыг бүтээжээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.142, мөрдөн байцаалтын 2267 хэрэгт хяналт тавьж ажиллав.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдтой "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр ярилцлаа.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 1 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 1 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 242 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Улсын хэмжээнд 2023 оны 7 дугаар сарын байдлаар 201.235 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 6 дугаар сартай харьцуулахад 24.7 хувиар буурсан байна.
Прокурорын байгууллага 2023 оны 7 дугаар сарын 31-ээс 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 382 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 2 шаардлага хүргүүллээ.
Дундговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргал, Өндөршил, Өлзийт, Гурвансайхан, Дэрэн сумдын иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр яриа, таниулга хийх ажлыг зохион байгууллаа.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 7 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.910, мөрдөн байцаалтын 2332 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба