Прокурор 2023 оны 7 дугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 379 удаа танилцаж, 10 шалгалт, 1 судалгаа хийлээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаатай Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн талаар ярилцлаа.
Прокурорын байгууллага 2023 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 04-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 209 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 785 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 180 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 605 нь хянагдаж байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тус прокурорын газрын нийт прокурорууд болон дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч нарт “Шинжээчийн дүгнэлт, Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, мэдүүлэг авах ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын шүүх, Цагдаагийн хэлтэс, тус аймгийн Орхон сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран иргэдэд хууль сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 27 байгууллагын удирдах албан тушаалтнуудтай “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чанар, үр нөлөөг боловсронгуй болгох” сэдвийн хүрээнд хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Прокурорын байгууллага 2023 оны 7 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 394 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 4 шаардлага хүргүүллээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 7 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.544, мөрдөн байцаалтын 2199 хэрэгт хяналт тавьж ажиллав.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалантай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ярилцлаа.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2023 оны долоодугаар сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү. Энэ удаагийн нэвтрүүлгээр: ОНЦЛОХ СЭДЭВ: - Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар, ИРГЭН ТАНД ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ: - Прокурорын байгууллагаас 2023 оны эхний хагас жилд хийсэн ажлын талаар мэдээллийг хүргэнэ.
Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 10 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 21 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.
Увс аймгийн прокурорын газраас Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.
Прокурорын байгууллага 2023 оны 7 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 343 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 2 шаардлага хүргүүллээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 7 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.163, мөрдөн байцаалтын 1867 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Улсын ерөнхий прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэгтэй "Төмөр замын орчимд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр ярилцлаа.
Прокурорын байгууллага 2023 оны 7 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 240 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 818 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 244 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 574 нь хянагдаж байна.
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ОХУ, БНХАУ-ын холбогдох албан тушаалтнуудын хоорондоо ярьсан гэх асуудлын талаар бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй, ирэх ч ёсгүй.
Прокурорын байгууллага 2023 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьсан.
Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагын алба хаагчидтай хамтран нийт 30 гаруй иргэнд мэдээ, мэдээлэл, хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн ба өдөрлөгт оролцсон 7 иргэнийг ажил олгогчтой холбон зуучлах ажлыг хийсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба