Монгол Улсын Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2022 оны нэгдсэн зөвлөгөөн 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Гадаадын иргэн харьяатын газрын Хойд бүс дэх газрын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар “Таван толгой түлш” ХХК-д шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Ховд аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтнуудад сургалт хийжээ.
АЖИЛ САЙЖРУУЛАХ АЛБАН ДААЛГАВРЫГ ХҮРГҮҮЛНЭ Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, хорихоос өөр төрлийн ялын биелэлт, зөрчил дутагдал, хүндрэл бэрхшээл, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг хийсэн байна. Зөвлөгөөнөөс Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажил сайжруулах, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор 11 заалт бүхий албан даалгаврыг хүргүүлж, биелэлт үр дүнг эргэн тооцохоор шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн прокурорын газраас “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны явц үр дүн, хүндрэл бэрхшээлийг арилгах арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас харьяа байгууллагын эрх бүхий албан хаагчдад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаарх сургалтыг хийжээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьж, 305 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.
Цагдан хорих байранд хоригдож байгаа хоригдогчдын эрх үүрэг, ахуй нөхцлийг журмалсан холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан байна.
Цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, практик сургалт хийсэн байна.
Эрүүгийн хэрэг болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа мөрдөгч, эрх бүхий алба хаагчдыг сурган дадлагажуулах, нийтлэг гарч байгаа алдаа дутагдлыг арилгах зорилгоор нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулжээ.
Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хамтарсан зөвлөгөөн боллоо.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй ба байгууллагын соёлоо бүтээх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
“Прокурорын мэдээлэл” нэвтрүүлэг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас бэлтгэв.
Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын албаны хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Хүчиндэх гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирсон гэмт хэргийг шалгах аргачлал, анхаарах асуудал”, “Далд хүчирхийлэлд байгаа хүүхдийг таньж илрүүлэх” сэдвүүдээр сургалтыг явуулсан байна.
Энэхүү судалгааны хүрээнд Баян-Өлгий аймагт сүүлийн 5 жилийн байдлаар үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах бөгөөд Монголын Криминологичдын холбооны судлаач, орон нутгийн шүүх, прокурор, цагдаагийн газрууд хамтран оролцох ажээ.
Зөвлөгөөний үеэр төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөний улмаас учирсан бодит хохирлын судалгааг гаргах чиглэлийг сумдын засаг дарга нарт өгч, хамтран ажиллахаар болсон байна.
Мөн шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байж Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор сургалт хийжээ.
Нийслэлийн прокурорын газраас нийт 19 хэрэг, материалыг сэргээж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлээд байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 3131 хэрэгт хяналт тавьж, 385 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба