Говьсүмбэр аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг сүүлийн 3 жилийн байдлаар судалсан байна. Энэ талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.
МҮОНРТелевизийн "Миний сонгосон мэргэжил" нэвтрүүлэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хамт олон оролцож, прокурорын албаны онцлогийг хүүхэд багачуудад танилцууллаа.
Прокурорын хяналтад өнөөдрийн байдлаар тус банктай холбоотой Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн 9, мөрдөн байцаалтын 4, Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа 3 хэрэг тус тус байна. Өмнө нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн 4 хэрэг байгаа. Одоо Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарган ажиллаж байна.
Өмнөговь аймгийн прокурорын газраас аймаг дахь Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан цахим уулзалт зохион байгууллаа.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 12-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын 5656 хэрэгт хяналт тавьж, 509 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.6 хувь нь эрэгтэй, 23.4 хувь нь эмэгтэй байгаа бол 66 хувь нь 26-35 насныхан байна.
Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Билэгсайхантай тус аймаг дахь зөрчлийн болон эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Угтан золгож буй XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн сар шинийн мэндийг эрхэм хүндэт прокурор, ажилтан, ахмад буурлууд Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан прокурорын байгууллагад олон жил идэвхи зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буй прокурор, ажилтнуудад төрийн одон, медаль хүртээлээ.
Хамтарсан зөвлөгөөнөөр хэргийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор “Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээг эхлүүлэхээр болсон байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2644 хэрэгт хяналт тавьж, 261 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор С.Болормаатай "Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар" ярилцлаа.
Прокурор 2021 онд хорих ял эдэлж байгаа 6800, цагдан хоригдсон 5400, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 14500, албадан саатуулагдсан 5000, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 13200, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 8500, Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл, албадлагын арга хэмжээ авагдсан 5900 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.
Прокурор эрүүгийн хэргийн анхан шатны 12131, давж заалдах шатны 1967, хяналтын шатны 299 шүүх хуралдаанд тус тус улсын яллагчаар оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба