ОХУ-ын Прокурорын байгууллагын Их сургуулиас эрхлэн гаргадаг “Университет прокуратуры Российской Федерации” сэтгүүлд нийтлэгдсэн УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн сургалтын албаны хяналтын прокурор У.Эрдэнэтуяагийн "Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг буцаан авахад прокурорын гүйцэтгэх үүрэг: Монгол Улсын туршлага" сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг хүргэж байна.
Ховд аймгийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. Тус аймагт зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудлын талаар тус аймгийн прокурорын газрын хүний эрх, нийтийн ашиг сонирхол хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Э.Алтанцэцэгтэй ярилцлаа.
“Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Түвшинтөгстэй байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, хуулийн зохицуулалтын талаар ярилцлаа.
“Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Өмнөговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Өнөрбаяртай хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, хуулийн зохицуулалтын талаар ярилцлаа.
Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Эрдэнэтуяатай хууль бус мод бэлтгэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, хуулийн зохицуулалтын талаар ярилцлаа.
Олон Улсын Прокуроруудын холбооны 2026 оны 3 улирлын товхимолд нийтлэгдсэн УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын хяналтын прокурор Н.Нямдоржийн “Гэр бүлийн хүчирхийлэл ба цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг: Шинэ сорилтууд” нийтлэлийг хүргэж байна.
Дорнод аймгийн прокурорын газрын Хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Т.Батжаргалтай Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар ярилцлаа.
Прокурорын байгууллага мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ажлын бүтээмжээ сайжруулахад ашиглаж байна. Энэ талаар УЕПГ-ын Цахим хөгжил мэдээллийн технологийн газрын Программ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Зоригттой ярилцлаа.
Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн арга хэмжээ эхлүүлээд буй билээ. Үүний талаар Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяатай ярилцсанаа хүргэе.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “Хүүхэд сураггүй алга болсон” талаарх гомдол, мэдээллийг 2024, 2025 оны байдлаар судалсан байна. Энэ талаар тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Гантулгатай ярилцлаа.
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Энхмаатай “Амьтны тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаар ярилцлаа.
УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны Хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Б.Өнөрмаагийн "Хиймэл оюуны эрсдэлийг үнэлэх эрх зүйн механизм ба хүний эрхийг хамгаалалт" илтгэлийг хүргэж байна.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдож буй хүний нас, хүйс, ял, шийтгэлийн байдлыг 2025 оны эхний 5 сарын байдлаар судалсан байна.
Нийслэлийн Баянгол дүүрэг нь хүн амын нягтаршил ихтэй, худалдаа, үйлчилгээний газрууд ихээр төвлөрсөн нийслэлийн томоохон дүүрэг бөгөөд тэр хэрээр гэмт хэрэг, зөрчил их гардаг байна. Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг үйлчилгээний газар, баар, цэнгээний газруудад шалгалт хийсэн байна. Энэ талаар тус прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзулаас тодрууллаа.
Говь-Алтай аймагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, төр, нийтийн ашиг сонирхлын хамгаалах чиглэлээр хийж буй ажлын талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Цогтбаяртай ярилцлаа.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, энэ төрлийн гэмт хэргийн улмаас эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирох тохиолдол их гарах болсон. Тус гэмт хэргийн шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Халиунаагаас тодрууллаа.
Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Г.Цогтгэрэлтэй тус аймгийн нутаг дэвгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцлаа.
Хууль зүй дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан “Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Б.Өнөрмаагийн хэлэлцүүлсэн “Эрүүгийн хууль дахь зарим нэр томьёонд хийсэн дүн шинжилгээ” сэдэвт илтгэлийг хүргэж байна.
Прокурор хэмээх эрхэм албыг нэр төртэй хашиж буй залуусаа төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Өнөбатыг онцлон сурвалжиллаа.
Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо, хохирлын хэмжээ өссөнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас кибер орчинд гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг судалжээ. Энэ талаар тус прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба