Мэнтор прокурорууд өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон залуу прокурортой хуваалцаж, ажлын байрандаа дасан зохицох, чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэхэд нь туслан чиглүүлэх замаар залуу прокуроруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн дадлага, туршлага олгох юм.
Прокурорын байгууллага 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 737 даалгавар бичгээр өгч ажиллажээ.
2022 онд үйлдэгдсэн хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн аравдугаар бүлэгт заасан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 5, 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 70, 12 дугаар бүлэгт заасан Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5, 13 дугаар бүлэгт заасан Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 1, 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 94, 20 дугаар бүлэгт заасан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 1, 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг 8, Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 12, 27 дугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 8 бүртгэгдсэн байна.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 7 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 350 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2536 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Улс, Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурорууд болон цагдаагийн алба хаагч, хохирогчид үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөлөл “Форензик ярилцлага хийх чадвар эзэмшүүлэх” (Forensic Interview) сургалтад 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хамрагдаж байна.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалантай “Мөрдөн шалгах ажиллагааны хугацааны талаар” сэдвээр ярилцлаа.
“Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам ”-ын 7.6 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр шалгалтын дүнг хэлэлцэж, нийт онооны 60 хувь буюу 66-аас дээш оноо авсан оролцогчдыг шалгалтад тэнцсэнд тооцож, прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэхээр шийдвэрлэлээ.
Ховд аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 5 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 20 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.
Оролцогчид хуваарийн дагуу хүрэлцэн ирнэ үү.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 1 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.692, мөрдөн байцаалтын 2407 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангитай хамтран Баянгол суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтын 1 дүгээр шатны шалгалт болох хууль, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалтад нийт 188 хүн оролцож, 65 оролцогч тэнцсэн байна.
Прокурорын байгууллага 2022 онд иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос 19.138 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч эрхийг нь хангаж ажиллалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба