“Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх” стратегийн тэргүүлэх чиглэлийн үр дүнд “хүний эрхийг бүрэн хангаж хамгаалсан, тэгш шударга, эрх зүйт ёсыг хүн бүр, ялангуяа орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгүүд ялгаваргүй эдлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх” зорилтыг хангах чиглэлээр прокурорын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах тухай хэлэлцсэн юм.
Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 12 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 27 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.
Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 412 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 19 мэдэгдэл бичиж хүргүүллээ.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаагийн бичсэн “Эрүүгийн болон зөрчлийн тухай хууль дахь хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн зохицуулалтад хийсэн дүн шинжилгээ” сэдэвт нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 80 хувиар, Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил 50 хувиар, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 43.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 13.6 хувиар, , Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 4.7 хувиар, Хүний биед халдах зөрчил 0.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц байдал, буцаан төлөлттэй холбоотой асуудлаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалаас тодрууллаа.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 5 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 2 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 375 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
“Хүүхэд хамгаалал түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагааг хуульд хэрхэн зохицуулсан байдаг талаар УЕПГ-ын Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Булганцэцэгээс тодрууллаа.
Зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 13 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.
УЕПГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ж.Уранцэцэгээс тодрууллаа.
Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчидтай уулзалт хийлээ.
Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх талаар Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Энх-Оргилоос тодрууллаа.
Мөн ял эдлэхээс зайлсхийсэн 142 иргэний ялыг эрүүгийн хуульд заасны дагуу солиулах арга хэмжээ авлаа. Тодруулбал, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 15, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 28, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 19 иргэний ялыг хорих ялаар солиулав.
Аравдугаар сард прокурорын байгууллагад болж өнгөрсөн онцлох 5 үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 10 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 15 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба